2011-12-06
ИНЭЭМСЭГЛЭЛ – Хүлцэл өчихийн ОРШИЛ
 Элдвийг бичих хүсэл минь толгойд түм түмээрээ эргэлдэж, ээдрээтэй, инээдтэй, эгдүүтэй, адармаатай, этгээд, хачирхалтайг, хайрламаар зүйлүүд бодогдох юм. Түүнийгээ харин тэвчээртэй гэгч нь цаасан дээр буулгах багахан цаг хугацаа л надад олдохгүй урсана..........

Нэг зүйлийг тодруулахад: 2010 оны онцлох 10 үйл явдлын нэгэнд зүй ёсоор орж байсан “БЛОГ” бичдэг болсон маань өөрийн www.twitter.com/turbold7 хуудсыг нээснээр  арай өөр болж, 140 тэмдэгтэд багтаан бичил блог хөтлөх болжээ. Гэвч би энэхүү өөрийн үзэл бодлын www.turbold.blogmn.net  БЛОГОО үхмэл, уйтгартай, хүн уншдаггүй, хэлэлцүүлэг өрнөдөггүй талбар байлгахыг үл хүснэм.

Ингээд сүүлийн үед хүмүүст ихээр дутагдах болсон ИНЭЭМСЭГЛЭЛ гэдэг гайхамшигтай зүйлийн талаар багахан ч гэсэн өөрийн санал бодлоо бичихийг хичээнгүйлэн хүслээ.

 

Инээмсэглэл инээдгүйгээр хорвоог би төсөөлж чадахгүй байна

Хорвоогийн хоног өдрүүд хаашаа ингэтлээ яарна вэ? гэлтэй хачин хурднаар урагшлан давших мэт зогсолтгүй тэмүүлэх нь надад төрөх ИНЭЭМСЭГЛЭЛИЙГ минь заримдаа үгүй хийх мэт болох юм. Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт гэдэг цаг хугацааны шалгуур гэдгийг хүмүүн төрөлхтөн мэддэг буй за. Зарим нь бүр илүү ч ихээр ойлгодог биз.

Цаг хугацаа улирах цагийн ирэхээр өнгөрснөөс ирээдүйрүү тэмүүлэн урагшилсаар л... Ийнхүү цаг хугацаа ээлжлэн өөрчлөгдөхөд хүмүүний зан араншин даган хувьсаж, зангирсан ширүүн хөмсөг, наснаасаа хөгшин мэт сэтгэх залуучуудын сэтгэлгээ, хаяахан цухалзах уур ундуйцал, худал хуурмаг зүйл нь сонирхолтой бөгөөд эелдэг инээмсэглэлээр хариу барин угтмаар санагдах бодол, үйлдэл төрөх юм.

Бид яагаад залуу насыг уур уцаар, бухимдал дунд өнгөрөөх ёстой гэж? Ганцхан залуу насыг гэлтгүй энэ ахархан насаа хүн бүхэн хайрлах нь чухал мэт төсөөлөгдөнө.

Юунаас болж хүмүүс нэгэндээ итгэхээ больж, нэгнийгээ хууран мэхэлж, худлаа хэлж, нэгнээсээ нүүр буруулж тамын тогооны үлгэрээс ч долоон дор амьдраад байна вэ? гэх хар бараан зүйлийг тоочоод бичээд байвал энэ хорвоогоос бишгүй олныг олох бизээ.

Яагаад нэгнийгээ хууран мэхэлж байгаагийн цаад шалтгаан нь ЗӨВХӨН өөрөө л сайхан амьдрах гэж бусдыг золиослож, хуураад байх шиг. “Өрөөлийг өрөвддөггүй хүн өөдөлдөггүй” гэж эмээ минь хэлж байсныг би мартдаггүй юм. “Буруу үйл хийсэн бол өөрөө хүлээх чадвартай бай” гэж сургадаг байсансан.

Тэгэхээр бид буруу үйл хийснээ ухааран бусдаас чин сэтгэлээсээ уучлалт гуйгаад нүдээрээ инээмсэглэхэд ямар ч мөсөн зүрхтэй хүний сэтгэл нь бага ч атугай уярана гэдэгт би хувьдаа итгэдэг. Үнэн сэтгэлээсээ инээмсэглэх нь өөрөө бусдад их зүйлийг бэлэглэж, өөртөө сэтгэл хангалуун явах нэгэн сэтгэлийн цэнгэл болой.

“Залуу хүнд зорилго үгүй бол Улс эх оронд ирээдүй үгүй[1]”. Яасан үнэн үг вэ. Залуу үе бид нэгнийгээ бага хуурч, нэгэндээ итгэж, хэлсэн амалсандаа хүрч сурах хэрэгтэй байна. Хүнтэй уулзах гэж болзсон бол цагтаа ирж бай. Түгжрэлд түгжирсээр ирлээ гэх шалтаг битгий тоочиж байгаач. Түгжрэхийг нь мэдсээр байж яагаад эрт гарч болохгүй гэж. Энэ мэт жижиг асуудлаас болоод байнга худлаа хэлдэг болжээ. Худлаа хэлж байгаа хүн чин сэтгэлээсээ ИНЭЭМСЭГЛЭЖ чадах уу?

Аливаа зүйлийг бага багаар л сайжруулна уу гэхээс нэг өдөр гэнэт сайжран өөрчлөгдөнө үгүй бизээ. Тиймээс бусдад ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ИНЭЭМСЭГЛЭЛ БЭЛЭГЛЬЕ гэвэл худлаа битгий ярь бай. Худал хэлэх, хууран мэхлэхээс л уур уцаар, бухимдал илрэн гарна. Үнэн амьдрахын ЭХЛЭЛ нь ИНЭЭМСЭГЛЭХ, ИНЭЭМСЭГЛЭХИЙН тулд ХУДАЛ зүйлийг тэвчье.

 

Жич: Би бодсон зүйлээ худлаа бичсэн байхыг үгүйсгэх аргагүй. Худлаа үг хэллэг ч гэсэн агуулсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь “ТӨГС зүйл гэж үгүй ээ. ТӨГС байхын төлөө л тэмцэх хэрэгтэй” гэж нэгэн алдартай хүн хэлсэн байдаг.

Хэтэрхий сургамжилсан маягтай бичсэн бол хүлцэхийг хүсье. J

[1] www.batsaikhan.mn

Сэтгэгдэл:


Goyo niitlel bson bna.
"Үнэн сэтгэлээсээ инээмсэглэх нь өөрөө бусдад их зүйлийг бэлэглэж, өөртөө сэтгэл хангалуун явах нэгэн сэтгэлийн цэнгэл болой" - ene heseg ih taalagdlaa
Бичсэн: Зочин цаг: 13:26, 2012-10-31 | Холбоос | |


hvn bolgon yumiig uur uur untsguus hardag chinii harsan untsug bol minii haraagvi untsug bn mongold gudamjind avtobusand yawj bgaa hvniig nvvrendee ineemseglel todruulaad yawj bhiig er n haraagvi e harin busad uls orond gudamjaar yawahad hvmvvsiinh n nvvrend ineemseglel todrood gunigtai bsan nadad hvrtel ter ineemseglel n todordog :)mundag yumaa cham shig zorilgo ihtei bol uls oron min udahgvi hugjij bh алга ташилт
Бичсэн: ireedvin emch (зочин) цаг: 06:35, 2012-01-11 | Холбоос | |


tanii yumig halit vzle lag yumaa haya orj bna aa yaval tani shig bolno doo. алга ташилт алга ташилт
Бичсэн: oyumaa цаг: 17:42, 2011-12-08 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 17:36, 2011-12-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax