2012-04-16
Шувуу, Заан хоёр буюу орчлонгийн огтолцол

Нэгэн шувуу байжээ. Тэрээр тэнгэрээр эрх дураараа дүүлэн нисч, хүрэхийг хүссэн газартаа саадгүй хүрч, түүнд санаа зовох зүйл огт байдаггүй байжээ. Ингэж эрх дураараа дүүлэн нисч, алсын хязгаар дахь аз жаргалыг мэдэрч, ёстой л нэг дураараа жиргэдэг байжээ. Харин нэгэн өдөр өөрийн энэхүү үйлдэлдээ дүгнэлт хийн цаг хугацаа хэрхэн өнгөрснийг эргэн хартал, хөөрхий шувуу энэ орчлонд бус цэлмэг тэнгэрт хамаг амьдралын дурсамжаа өнгөрүүлснээ мэджээ. Учрыг нь олох гэж хичээсэн боловч түүнд тэгэх шаардлага байсангүй ээ. Энэ бол түүнд оногдсон хувь тавилан...

Харин тэнгэрт дүүлэн нисч буй шувуунд дотроо бага зэрэг атаархдаг заан өөрийн амьдралаа шувуу шиг болгохыг ихэд хүсдэг байжээ. Гэвч хүсэвч хясдаг орчлонгийн жамаар заанд тийм хувь заяа тохиосонгүй гэнэ. Заан өдөр хоног өнгөрөх тусам л өнгө зүс алдаж, сэтгэл санаагаар ихэд унан, зөвхөн нисэж сурахыг хичээгээд хичээгээд сурахгүй байжээ. Үүнээсээ болж ихэд жожиг болж, өөрөө юунд ингэтлээ сэтгэл санаагаар унаж, нисэж чадахгүй байгаагаа бодох ч хүч чадалгүй, тэнхээ нь хүрэхгүй мэт өчүүхэн дорой том биетэй амьтан болжээ. Түүнд хүчирхэг бие, хоосон бодол, бүтэшгүй оролдлогоос өөр юу ч байсангүй.

Гэтэл нэгэн өдөр зааны ийм уйтгар гунигт автсан байдлыг харсан шувуу заанд санаа тавин ийнхүү өгүүлжээ.

Эрхэм хүндэт хүчирхэг заан минь юунд ингэтлээ сэтгэлээр унана вэ? Би ч гэсэн өөр шиг чинь хүч чадалтай, амгалан тайван, амар жимэр амьдрахыг хүсдэг шүүдээ. Хэдий хүссэн ч тань шиг болж чадахгүйгээ ухаарч ойлгосон. Заан та харагдаж байгаа шигээ амар амгаланг сэтгэл зүрхэндээ бий болгохыг хичээнэ үү... Аливаа зүйл гэдэг харагдаж байгаа шигээ тийм байдаггүй юм. Зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдөл, тууштай давшингүй эр зориг л бүхнийг өөрчилнө. Хорвоо дээр заяагдсан хувь заяандаа эзэн болох нь орчлонгийн жам гэжээ.

Шувуу би бээр тэнгэрт дүүлэн нисэн жаргалтай ч газарт үүрээ засч, тэнгэрийн амьтныг төрүүлдэг тул газрын диваажин, тэнгэрийн адислалд өөрийгөө зориулан амьдардаг юм шүү дээ гэжээ.

Заан ойлгосон ч ойлгоогүй царайлан шувууны үгийг анхааралтайгаар сонсож ухааран, болохгүй зүйлийг хэдий хүсэвч болдоггүйг мэдэрч, тэнгэрийн амьдралыг газраас төсөөлөн амьдрах болжээ.

 

Байх ёстой зүйл л байрандаа байдаг. Болох ёстой зүйл л болдог жамаараа болдог. Болдоггүй зүйлийг болгох гэж гөжүүдлэх нь заан лугаа адил билээ.

  

Жич: Энэ үлгэрийг зүгээр л зохиочихлоо.               Б.Төрболд

Сэтгэгдэл:


buh zuil burhnii zohion buteesneer baih yostoi biz. herev es tegvees delhii gej ugui boloh jamtai gene ee. jam yosnii huuliig hun turultun zurchsunuus bolood delhii muhul ruugeeyavj ehelsen gedgiig sanuulah yun bilee.
Бичсэн: amaahai76 цаг: 01:34, 2012-05-08 | Холбоос | |


goy bichsen baina Turuu ahdaa amjilt husey
Бичсэн: uuganaa (зочин) цаг: 15:14, 2012-04-18 | Холбоос | |


Сургамжит өгүүллэг шиг л болсон байна баярлах
Бичсэн: Battulga (зочин) цаг: 17:18, 2012-04-17 | Холбоос | |


bairandaa l jamaaraa l
Бичсэн: baljika (зочин) цаг: 10:56, 2012-04-17 | Холбоос | |


Гоё шүү, улам их үлгэр зохиогоорой
Бичсэн: omir цаг: 22:47, 2012-04-16 | Холбоос | |


Хөөрхөн л зохиосон байна шүү. амжилт хүсье.
Бичсэн: Цагаан хараацай цаг: 21:39, 2012-04-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax