Шүлэг бүхэн жигүүрлэж чиний зүрхэнд шивнээсэй
Шүүдрийн мөнгөн дусал шиг тийм л ариухан байгаасай
Мөндрийн асгарах ширүүн ширхэг шиг
Мөнх тэнгэрээс бороо орох шиг
Мандаж гарсан нар шиг
Мартагдашгүй зүгээр л тийм ариухан байгаасай
Хуурын чавхдас шиг уянгалаг
Хуучрын хөг шиг намуухан
Хурмастын цагаан цас шиг
Хувирч өөрчлөгдөхгүй тийм ариухан байгаасай
Намуун үдшийн яаруухан дурсамж шиг
Ятгын солгой эгшиг шиг
Яаж ч хориглоод дийлдэшгүй сэтгэл шиг
Яг л тийм ариухан байгаасай
Зочин: Хэн нэгэнд л зориулсан байх. Гэхдээ хэнд гэдгийг нь санахгүй юм. хэхэ