2013-03-14
Коби гэж хэн бэ?

Сагсан бөмбөгийн тухай блог дээрээ юм бичиж байсангүй. Өнөөдөр яагаад ч юм бичмээр болов. Юуны тухай гэхээр NBA -гийн 5 удаагийн аварга, улирлын үнэ цэнэтэй тоглогч, олимпийн хошой алтан медалт, супер од  Kobe Bryant-ийн тухай байжээ. Түүний тухай ингэж бичнэ гэж огт санасангүй явжээ.

Сагсан бөмбөг сонирхож, үзэж нилээд хэдэн жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон ч тамирчдыг дэмжиж байв. Харин NBA үзэж байх энэ цаг хугацааны явцад хамгийн дэмжих дургүй тоглогч нь Коби байлаа. Бүгд түүнийг бишрэн шүтнэ. Түүний тоглолтыг төсөөлнө, ам уралдан ярилцана. Тэр үнэхээр л сагс сонирхож эхэлсэн цагаас минь үеийн нөхдийн дунд минь домог байлаа. Одоо ч тэр амьд домог хэвээр л байгаа. Энэ нь надад яагаад ч юм таалагддаггүй юм.

Тэр талбай дээр тоглоход өөрийн эрхгүй түүний эсрэг багийг хөгжөөн дэмжмээр болдог. Учир нь Лакерс тэр дундаа Кобигийн эсрэг тоглож байгаа багийн хөгжөөн дэмжигчдийн хамаг нерв, хараалыг нь тэр л бардаг шүүдээ. Коби үсрээд шидлээ, Коби цацалт хийлээ, Коби цаг дуусах мөчтэй уралдан шийдээд хожлын шидэлт орууллаа. Энэ бүхэн бол нэг үгээр хэлбэл гайхамшиг. Нөгөө талд ямар ч үг хэлэхийн аргагүй солиоруулсан түүний ур чадварлаг байдлын илэрхийлэл.

Ийм л учраас дахин дахин түүний эсрэг тоглож байгаа багийг хөгжөөн дэмжиж маш ихээр сагсан бөмбөгийг шимтэн үзэхэд сайхан байдаг. Хүчтэй өрсөлдөгчтэй байна гэдэг аливаа зүйлд цааш хөтлөгдөх тэмүүлэх, дуртай болох эхлэл аятай.

Өнөөдөр урьдын адил Кобигийн эсрэг Атланта Хавкс багийг дэмжиж, Лакерсийг хожигдоосой гэж бодон үзэж байлаа. Нөгөө л Коби тоглолтын хувь заяаг өөрийн талд шийдэхийн тулд хамаг байдгаа гарган онооны зөрүүг тэнцүүлж, зарим үед илүү ч гарч байлаа. Гэвч тоглолтын эцсийн мөчид Коби хойшоо унаад шидсэн шидэлтийнхээ дараа хөлийн шагайгаараа эвгүй унахад өөрийн эрхгүй маш ихээр харамслаа. Тоглолтын дараа Коби хэвлэлийнхэнд “Миний амьдралдаа авч байсан хамгийн хүнд гэмтэл байлаа” гэх мэдээг сонсоод бас цочирдлоо.

Учраа олохгүй байсан багаа улирлын турш чирж явсаар арай гэж бүсийн 8-р байранд оруулж ирээд байх энэ мөчид бэртэл авсанд нь баярлах биш харамсаж байна.

Коби-гийн Лакерс хожих хожигдохдоо бус гагцхүү түүний тоглолтыг үзэж сагсан бөмбөгийн гайхамшигийг мэдрэх нь юутай сайхан бэ.

Эргэцүүлээд бодсон чинь би Кобигийн хөгжөөн дэмжигч мэт зүйл бичжээ. Гэхдээ л арай үгүй шүү залуусаа...

 

 Алив Коби, бэртлээ мартаад дараагийн тоглолтонд талбай дээр гарч ирээд миний хамаг нервийг минь бараад өгөөч...

 Коби гэж хэн юм бэ?


Сэтгэгдэл:


Unheer aguu toglogch.... jinhen esreg bagiin demjegchdin nerviig bardag zaluu shuu,, unher goy togloltiig uzuulj chdg..
Бичсэн: Ani цаг: 21:12, 2013-03-14 | Холбоос | |


ter chin lebron bish kobe meduuu turuu kobe bhgui yu daa. Kobeg baigaa tsag NBA hezeech lebron eswel KD uur yamar negen toglogchiih bolohgui
Бичсэн: Ankhbold bna (зочин) цаг: 18:18, 2013-03-14 | Холбоос | |


hi sexy
shiruun zaluu shuu kobe
Бичсэн: shiruun (зочин) цаг: 18:04, 2013-03-14 | Холбоос | |


shiruun zaluu shuuu
Бичсэн: shiruun (зочин) цаг: 18:03, 2013-03-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax