2012-08-30
Яагаад заавал энэ номыг унших ёстой гэж?
 Их, дээд сургуульд элсэн суралцаж буй оюутнуудад бие даалт, курсын ажил, цаашлаад эрдэм шинжилгээний илтгэл, дипломын ажил хэрхэн бичих вэ гэсэн асуудлууд ихээхэн тулгардаг. Мөн түүнчлэн үйлдвэрлэлийн дадлагаа хэрхэн хийх, яаж хамгаалах, сургалтын тэтгэлгийг хаанаас ямар хэрхэн авах, хүссэн ажлын байраа чухам яаж олж авах тухай мэдээлэл, зөвлөгөө тэдэнд зайлшгүй хэрэгтэй болдог. Харин энэ талаарх арга зүй, заавар, зөвлөгөөг агуулсан гарын авлага, ном сурах бичиг нэн ховор байдаг билээ.

Иймээс Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад тохиолддог энэхүү бэрхшээлийг даван туулахад бага ч болов тус нэмэр болох үүднээс АНХ УДАА (Хуулийн оюутны амжилтын хөтөч) номыг эрхлэн гаргасан билээ.

Яагаад заавал энэ номыг унших ёстойг дараах агууллагаас нь та сонирхоно уу...

 

Нэг дүгээр бүлэг: Судалгааны ажил бичих арга зүйн талаарх зөвлөгөөг тусгасан бөгөөд үүнд: Бие даалт бичих зөвлөмж, Курсын ажил бичих зөвлөмж,  Дипломын ажил бичих, хамгаалах арга зүй,  Эссэ бичих арга ухаан, тактик,  Эрдэм шинжилгээний илтгэл бичих ерөнхий аргачлал, Судалгааны ажилд ишлэл авах арга зүйг дэлгэрэнгүй бичиж тайлбарласан.

 

Хоёрдугаар бүлэг: Оюутны амжилтын жорыг найруулж боловсруулсан бөгөөд Илтгэлийн уралдаанд амжилт үзүүлэх тактик, Тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн шалгарах,  Job hunting буюу ажлын байраа ангуучлах нь, Оюутны цагийн менежмент, Шалгалтанд хэрхэн бэлдэх,  Үйлдвэрлэлийн дадлага ба үнэ цэнэтэй боломжуудыг өөрсдийн туршлага дээрээс үндэслэн энгийн хэллэгээр бичсэн билээ.

 

Гуравдугаар бүлэг: Эрдэм шинжилгээний итгэл, эссэг оруулсан бөгөөд энэхүү итгэл, эссэнүүд нь Их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгууллагддаг уралдаанд тэргүүн байр, дэд байруудад шалгарч байсан шилдэг бүтээлүүд орсон нь номын давуу талыг илтгэж, оюутнуудад судалгааны ихээхэн эх сурвалж болно гэдэгт итгэж байна..

           “Мэдлэгээ нэмэгдүүлнэ гэдэг харах өнцгөө нэмэгдүүлж байна” гэх сайхан үг байдаг. Таны мэлмийг нээж, урагшлах замыг тань бага ч боловч тэлнэ гэдэгт энэхүү номын зохиогчид бид итгэж байна. Ном бол ертөнцийг харах цонх, та өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийснээр таны өмнө амьдрал цонх шиг дардан үзэгдэх болно.

 

Номны нэр: АНХ УДАА (Хуулийн оюутны амжилтын хөтөч)

Зохиолч: М.Мөнхжаргал, Б.Төрболд, П.Баттулга, Б.Эрхэмбаяр

ISBN код: 978-99929-953-9-4

Хэвлэсэн газар: “Очирпресс”

Хэвлэсэн он: 2012 он

Хуудасны тоо: 256

Цахим хуудас: https://www.facebook.com/Oyutanhutuch

Худалдаалагдах салбар:

“Интер ном”-ын бүх салбарууд,

Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн номын худалдаа

МУИС-ийн Хууль Зүйн сургууль, Практик сургалтын тэнхимийн өрөө

 Холбоо барих: 99137929, 99915239
 Үнэ: 12000 ₮

Сэтгэгдэл:


manai angiin 2 uneheer mundag zaluuchuud. amjilt husi
Бичсэн: Зочин цаг: 20:48, 2012-09-11 | Холбоос | |


uhaant mergen nomnoos
uhaaral buhniig nomnoos
Бичсэн: Зочин цаг: 18:00, 2012-08-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax