2011-08-16
СҮЙРЭЛ (мөхөж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухай) /Бодрол/

Жеред Даймонд “Сүйрэл” номоо 2005 онд гаргажээ. Энэхүү номыг Монголын уншигчид хүргэх оюуны хөрөнгө оруулалтыг Нээлттэй Нийгэм Форумаас ивээн тэтгэж хэвлүүлсэн нь өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа гол асуудлын нэг болох байгаль орчноо хэрхэн хамгаалахгүй, зүй зохисгүй, хайр найргүй ашиглах юм бол ямар нөхөж барашгүй их сүйрэл болж, түүнээс улбаалан улс орны эдийн засаг, хүн амд сөрөг нөлөө үзүүлж буй талаар өгүүлснийг эх хэл дээрээ хөрвүүлсэн нь хүмүүст байгаль эх дэлхийгээ хайрлах сэдлийг төрүүлж, мөн өвөрмөц их энгийн ойлгомжтой орчуулсан нь хүний сэтгэхүйд шууд нөлөөлхүйц  болж чадсан бүтээл гэдэгт эргэлзэхгүй байна. 

Тус номонд хүн төрөлхтөн байгаль орчноо ашиглан хөнөөснөөр ямар үр дүнд хүрч болох талаар бодит шалтгааныг нээн илрүүлэн, байгаль экологийн сүйрлийг арванхоёр багц асуудлын хүрээнд шийдэхийг зорьсон бөгөөд хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний үр дүнг түүхийн урт удаан хугацааны эрэмбэ дараанд оруулан судалсан нь энэхүү бүтээлийн онцлогтой давуу байдлыг илтгэн харуулж байна. Жеред Даймонд “Буу, Нян ба Ган” номоороо Пулитцерийн шагнал авсан зохиолч. Мөн тус номонд Фзи Сиэтл Таймс, Фзи Бостон Глоуб, Натчэ, Тайм, Вашингтон Пост гээд дэлхaийн алдартай сонин, сэтгүүлүүд энэ номонд зориулж бичсэн сэтгэгдлийн үгнээс харахад тун дориун ном болжээ гэдгийг илтгэн харуулж байгаа илрэл юм.

Манайд номны шүүмж гэдэг зүйл элбэг биш зүйл. Гэхдээ миний бие энэхүү номны аравдугаар бүлгийн Африк дахь Мальтус: Раундагийн геноцид – ацан асуулт: Раундагийн үйл явдал, Угсаатан хоорондын үзэн ядалт хэтэрсэн нь, Канамд асуудал хурцадсан нь, Канам дахь тэсрэлт, Яагаад ийм явдал болов? Арванзургаадугаар бүлгийн Дэлхий нэгэн бүтэн ертөнц: Өнөөгийн бидэнд энэ ямар учир холбогдолтой вэ? үндэслэл: “Хамгийн ноцтой асуудал, Эдгээрийг эс шийдвэл..., Лос-Анжелесийн амьдрал, Өрөөсгөл бодол, үгүйсгэл, Өнгөрсөн ба өнөө үе, Итгэж найдах учир шалтгаан” гэх хэсгүүдийг харьцуулан уншсан билээ. Уншиж байх явцад тодорхой зарим нэг санаанууд эргэлзээ төрүүлж байгааг нуух юун. Тиймээс өөрийн зүгээс номонд биш зарим илэрхийлсэн санаанд нь шүүмжлэлтэй хандахыг хичээлээ.

Нийгэм орших эс орших нь тухайн нийгмийн дотоод бүтэц, зүй тогтлоос хамаардаг ба ялангуяа байгаль орчны доройтлын үр нөлөөг дутуу тооцож болохгүй анхааруулсан байгаа нь энэ номын ерөнхий санаа байна гэж үзлээ.

Нэгд, Африк дахь Мальтус: аравдугаар бүлэгт Раундагийн геноцид гэх хэсэгт үндэстэн хоорондын маргааныг илүү түлхүү харуулж, үндэстэн хоорондын маргаан нь улс төрийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үзэл хандлагыг харуулж, бусдыгаа хайр найргүй алан хядаж байгаа талаар маш хэрцгийгээр дүрслэн харуулсан байна. Үндэстэн үндэстнээ яагаад ингээд харгис хэрцгий аргаар алан хядах болсон шалтгааныг үндэслэлтэйгээр нотлоогүй юм шиг бодол төрж байна. Хэтэрхий ингэж бие биенээ хайрлахгүйгээр устган үгүй хийж болох талаар дурдсан нь хүмүүсийн сэтгэхүйд айдас хүйдэс байдлаар нөлөөлхүйц бөгөөд ингэж бусдыгаа алж талж болдог гэх бодол төрөхүйдээ гэхээс эмээж байна.  Хэрцгий алан хядах байдлыг байдаг л нэгэн зүйл байдлаар бичсэн нь бусдад айдас хүйдэс биш энгийн зүйл болж хувирах гэхээс сэтгэл эмзэглэнэм.

Хоёрт, Байгаль орчныг зүй зохистой ашиглаагүйгээс болж улс орны эдийн засаг, хүн ам хэрхэн ядууран хоосорч байгаа талаар дурдсан хэдий ч түүний гол шалтгаан болох хүн амын механик өсөлт гэдэг зүйлийг тооцож үзэх шаардлагатай байсан болов уу. Мөн аравдугаар бүлэгт гарах хэсгүүдийн гол шалтгаан нь хүн амын өсөлт түүнээс улбаалан нийгэм дэхь ядуурал, байгаль орчныг дахин нөхөн сэргээгдэхгүй байдалд ортол нь ашигласан талаар дурдсан. Гэхдээ энэ бүхний бурууг ард иргэд, олон нийтийн буруутай үйл ажиллагаатай холбоотой байдлаар шууд илэрхийлсэн байна. Харин энэ асуудал нь Улс орны эрх барьж буй албан тушаалтнуудын улс төрийн буруутай шийдвэрээс үүдэн гарсан хариуцлагагүй шийдвэр гэдгийг илүү түлхүү харуулсан бол бусдад түлхүү хүрч нөлөөлж, улс төрийн шийдвэр гаргах эрх мэдэлтэнг л сонгохдоо хамгийн түрүүнд бидний төлөө сайн сайхан зүйл хийж чадах хүн мөн үү? гэдгийг анхаарах ёстойг ард иргэдэд ухаарах бодролыг төрүүлэх байсан болов уу.

Гурав, Энэхүү номонд экологийн 12 багц асуудлыг шийдэхийг зорьсон тухай дээр өгүүлсэн билээ. Харин тус 12 багц асуудлыг бүгдийг нь шийдэж байж зорьсон зорилгодоо хүрэхээр байгаа. Гэтэл энэхүү зорилгыг хэрэгжүүлэх боломж бололцоо нь тун бага бөгөөд хэдэн сая хүн нэг хүн шиг сэтгэн бодож байж энэ зүйлд хүрэх юм шиг санагдав. Тус зорилго нь биелэхэд тун эргэлзээтэй байна.

Дөрөв, Арванзургаадугаар бүлгийн “Дэлхий нэгэн бүтэн ертөнц” гэх бүлэгт өмнөх асуудлуудын шийдвэрлэх гарц, ерөнхий дүгнэлт байдлаар тусгасан. Энд нэг эргэлзээтэй сэтгэл эмзэглэсэн зүйл бичсэн нь Дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтөнг хүн амын амьдралын түвшингээр нь I, II, III дугаар гэх эрэмбэ дараанд оруулан заагласан ялгасан нь нэг талаараа зөв хэдий ч хүн гэдэг утгаар нь нөгөө талаасаа ялгаварлан гадуурхсан үзлийг харуулаад байгаа юм бишүү гэх бодол хандлага уншигч миний хувьд төрсөн билээ.

Үүний илрэл нь ямар ч Улс орон цаг хугацааны урсгал дунд хөгжин бадарч, уруудан доройтдог. Гэвч ихэнх улс орнууд хөгжин бадрахын төлөө л тэдний зүрх нь цохилж амжилт өөд тэмүүлдэг. Энэ хөгжиж, мандан бадрахдаа өөрөөс нь илүү хөгжилтэй улс орныг даган тэднээс тусламж дэмжиг авахыг зорьдог. Гэтэл тэр хөгжлийн дээд түвшинд хүрсэн улс орон энэхүү байдалд хүрэх замдаа байгаль орчныг сүйтгэж, эх дэлхийд ямар их гай тотгор үүсгэснийг дурдсан бөгөөд хөгжиж буй орнууд хөгжсөн орон шиг хөгжилтэй болоход тэдэн шиг л байгаль орчныг сүйтгэх учраас хөгжилгүй энэ байгаа чигээрээ байлгахыг уриалсан. Энэ санаа нь бүтэхгүй зүйл мэт санагдаж буй бөгөөд ямарваа нэгэн зүйл үргэлжид хувьсан өөрчлөгдөж, хөгжин дэвшихийг эрмэлздэг. Тийм учраас энэхүү санаа мөн л эргэлзээтэй...

Б.Төрболд twitter ID: turbold7

Сэтгэгдэл:


энэ номыг хаанаас олох вэ? хэлж өгч туслаач

Бичсэн: Зочин цаг: 18:13, 2013-05-05 | Холбоос | |


Энэ номыг би нэлээд дээр үед нэг хүнээс бэлгэнд авч билээ
Агууллага хэлбэр нь уул нь их л эрэлхийлж зөв шийдэл онолд хүрэхийг хичээж бичсэн бололтой гэвч Байгал экөлөгийн асуудал дээр Дэлхий нийтээр хүн бүрийн хүрээнд авч хэлэлцэх асуудал их эмзэг хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу Уншихад юм бодогдуулахаар л зүйл маш их бичигдсэн байсан Ялангуяа Хүн Байгаль экөлөгийн зүй бус харилцааны тухайд
Бичсэн: Нинж цаг: 08:23, 2011-08-30 | Холбоос | |


файс бүүк дээр нэг нөхөр наад номод 21-р зуунд мөхөх орнуудын 8 дугаарт монгол орон жагсаж байгаа тухай бичсэн байсан. уур хүрээд авч үзсэн юм. орчуулагдаж л дээ...
их л олон хэлтэй сүрхий нөхөр шиг байна лээ гэхдээ манай оронтой хамаатуулж юм бичиж үү

сонирховол энэ ном нь англи хэлдээр энэ байна

http://www.revalvaatio.org/wp/wp-content/uploads/diamond-collapse-how-societies-choose-to-fail-or-succeed.pdf
Бичсэн: g84 цаг: 01:34, 2011-08-21 | Холбоос | |


хальт гүйлгэж харсан би лав ойшоож үзэхгүй ээ...
Бичсэн: g84 цаг: 01:28, 2011-08-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax