Шинжлэх ухааныг хэрвээ шимтэн сонирхож л байгаа бол оюуны хулгай хэзээ ч битгий хий. Хамгийн ичгүүртэй зүйл бол оюуны хулгай гэж багш нар минь захиж сургасан. Хүний бичсэн зүйлийг өөрөө бичсэн юм шиг ичгүүр сонжуургүй хуулаад, оюуны бүтээлийг нь авч ашиглачихаад түүнийг нь ишлэл зүйлт хийлгүй бичнэ гэдэг өөрийгөө доромжилж байгаа болон гэмт хэрэг. Тиймээс аливаад шинжлэх ухааны үүднээс хандаж ном, сурах бичиг, өгүүлэл, сонингоос өөрийн судалж байгаа зүйлтэй холбоотой мэдээллийг бүтээлдээ бичихдээ хэрхэн ишлэл хийх талаар өөрийн бага зэрэг судалсан зүйлээ та бүхэнтэй хуваалцахыг зорилоо.
Ишлэлийн дараалал
Текстийн төгсгөлд ишлэл авсан жагсаалтыг цагаан толгойн дарааллаар дурдах ёстой. Жагсаалтын дараалал бүрэн дүүрэн, үнэн зөв байх ёстой. Ишлэл бүрийг ширхэгчлэн дурдах гэхдээ товчилж биш.
Өгүүлэл, нийтлэл, эргэцүүлэл бичихдээ тухайн бичиж байгаа сэдвийнхээ гарчигны ард * гэсэн тэмдэглэгээг хийдэг. Энэ * тэмдэглэгээ нь өгүүлэл, нийтлэлийн талаарх мэдээллийг тусгадаг. Энэ талаар хаана, ямар ном зохиолд юу гэж бичигдсэн талаарх товч утгыг оруулдаг. Мөн бичиж байгаа хүний овог, нэр, зэрэг цолыг бичдэг.
* тэмдэглэгээ нь ишлэлийн нэгэн төрөл юм. Үүнийг хэрэглэхдээ microsoft word дээр бичиж байгаа тохиолдолд References цэснээс footnotes-ийг сонгоод custom mark- symbol-оос * тэмдэгийг сонгон apply хийнэ.
Жишээ нь:
Парламентын хяналт шалгалтыг төгөлдөржүүлэх нь (Цаас үйлдвэрлэж мөнгө тараахаас цааш юу харагдана вэ) гээд Чимид.Б. Хууль зүйн ухааны доктор, профессор /Ph.D/, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч гэх мэт.
Номноос ишлэл авах:
Номноос ишлэхдээ уг номын зохиогчийн овог, нэр эсвэл нэрний эхний үсэг, номны нэр, хэвлэн нийтлэсэн газар, (хэвлэсэн он), хэвлэл, хэвлэгч, ишлэсэн талыг дурдах ёстой.
Жишээ нь:
Монгол номноос ишлэл авах бол
Нарангэрэл.С. Эрх зүйн эх толь бичиг ///. УБ., (2008), “Адмон” хэвлэл, 28 дахь тал
· Ишлэлийг авахдаа бичиж байгаа үсгийн фонтноос өөр фонт сонгож үсгийн хэмжээ жижиг байна. Жишээлбэл бичиж байгаа судалгааны ажил 12 үсгийн фонтын хэмжээгээр бичигдэж байгаа бол ишлэл нь 10 үсгийн фонтын хэмжээтэй байх.
- Зохиогчийн овог, нэр, (хэвлэсэн он), хэвлэл, нийтэлсэн газар зэргийг бичихдээ үсгийн фонт нь Regular буюу хэвийн жигд нэг хэв маягаар бичигдэнэ.
- Номны нэр нь Italic буюу налуу үсгээр бичигдэнэ.
- /// буюу гурван зураас нь номноос ишлэсэн гэдгийг тодорхойлох тэмдэг.
Гадаа хэл дээрх номноос
Номын зохиогчийн овог, нэр эсвэл нэрний эхний үсэг, (хэвлэсэн он) номны нэр, хэвлэн нийтлэсэн газар, хэвлэл, хэвлэгч, ишлэсэн тал
Purcell, V (1948) The Chinese in Malaya ///. London: Oxford University Press. p.3.
Редакторласан номноос ишлэл авах бол:
Номын зохиогчийн овог, нэр эсвэл нэрний эхний үсэг, номны нэр, (орчуулагч, редакторын овог, нэр эсвэл эхний үсэг), хэвлэн нийтэлсэн газар, (он), хэвлэл, хэвлэгч, дахь тал.
Жишээ нь:
Моригива Ясутомо. Хуульчийн ёс зүй ///. (орч ред: Нарантуяа.Л, Урангоо.Б), УБ., (2007), “Мөнхийн үсэг” хэвлэл, 28 дахь тал.
- Гадаад хэлнээс орчуулсан номыг ишлэхдээ дээрх жишээний дагуу хийх бөгөөд орчуулсан, редакторласан хүний нэрийг заавал дурдах ёстой.
- Орчуулсан редакторын нэрийг хаалтанд хийнэ.
Гадаа хэл дээрх редакторласан номноос ишлэл авах бол:
Lindsey, Timothy (ed) (1999) Indonesia: Law and Society ///. Sydney: Federation Press.
Олон хүн редакторласан, хамтран бичсэн номноос ишлэх авах бол:
Тухайн бүлгийн зохиогчийн овог, нэр эсвэл нэрний эхний үсэг, бичсэн бүлгийн нэр, номны редактор, номны нэр, хэвлэн нийтэлсэн газар, (он), хэвлэл, хэвлэгч, дахь тал.
Жишээ нь:
Туяа.Н. Хууль зүйн клиник сургалт ба эрх зүйн үнэлэлт. Амарсанаа.Ж. (ред), Эрх зүйт соёл: төлөв хандлага ///, УБ., (2008), “Хууль Зүйн Үндэсний төв” хэвлэл, 129 дахь тал
Гадаад номноос ишлэхдээ:
Lev, Daniel (1999) ‘Between State and Society ///: Professional Lawyers and Reform in Indonesia’, in Timothy Lindsey (ed), Indonesia: Law and Society. Sydney: Federation Press.
Хэрэв тэнд яг ижилхэн зохиогчтой, нэг жилд хэвлэгдсэн, 2 эсвэл олон үйлдвэрт хэвлэгдсэн бол ишлэлийн цаг тоолын дарааллаар нэрийг цагаан толгойн дэс дарааллаар тэднийг бүртгэн хэвлэн нийтэлсэн огнооны ард цагаан толгойн жижиг үсгийг хавсаргадаг.
Жишээ нь:
Хүрэн өнгө,,FG(1985a) [НЭР БУСАД]:
Бичиг баримт ба өгүүлэл:
Зохиогчийн овог, нэр эсвэл нэрийн эхний үсэг, “Өгүүллийн нэр”, сэтгүүлийн нэр, хэвлэн гаргах дугаар, өгүүллийн хуудасны дугаарыг дугаарладаг.
Чимид.Б. Парламентын хяналт шалгалтыг төгөлдөржүүлэх нь (Цаас үйлдвэрлэж мөнгө тараахаас цааш юу харагдана вэ) //, Хууль дээдлэх ёс сэтгүүл, (2010, №2), 10 дахь тал
- Сэтгүүлээс ишлэхдээ хэвлэсэн газрыг дурдах шаардлагагүй.
- // буюу хоёр зураас нь сэтгүүлээс өгүүллэл ишлэсэн гэдгийг тодотгосон тэмдэгт юм.
Гадаад хэл дээрээс өгүүлэл ишлэхдээ:
Зохиогчийн овог, нэр эсвэл нэрийн эхний үсэг (бүтээл ба он) “Өгүүллийн нэр”, эзлэх хэмжээ ( хэвлэн гаргах дугаар харин дараагийн хуудасны дугаар биш), Сэтгүүл, өгүүллийн хуудасны дугаарыг дугаарладаг.
Хүндэтгэсэн: Б.Төрболд twitter: @turbold7