2013-08-07
Хүүхдээ хүн болгоход л суралц
              Сүүлийн үед, бишээ аль эртнээс л энэ талаар бодож явлаа.

Зарим хувийн сургуулийн жилийн нэг хүүхэд сургах төлбөр нь 8 мянган ам.долларт хүрчээ. Базарваань, 8 мянган ам.доллар шүүдээ. Монгол мөнгөөр 10 гаруй сая төгрөг. Зүгээр л бүх хүн суралцаад болоод ирсэн ерөнхий боловсролын бүрэн дунд боловсролыг эзэмшихийн тулд жилд энэ хэмжээний мөнгийг зарцуулж байна. За мөнгөтэй хүмүүст бол хүүхдээ ингэж сургах нь асуудал бишээ. Асуудлын гол нь хүүхэд юм сурах, сургалтын чанарт л анхаарлаа хандуулах ёстой байгаа юм. Гэвч хувийн өндөр төлбөртэй сургууль, улсын сургууль хоёрын сургалтын чанар мэдэгдэхүйц зөрүүтэй харагдахгүй байна. Харин тухайн сургуулиудийн хүүхдүүдийн өмссөн зүүсэн, гоёж гоодсон байдал илүүтэйгээр зөрүүтэй харагдах болжээ.

Ажил ихтэй, хэдэн арван төгрөг олдог эцэг эхчүүдийн хувьд өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ өгөөд л мартчихдаг байдал өнөөгийн бидний нийгэмд гарсаар байна. Учир нь өндөр төлбөртэй юм чинь миний хүүхдийг хүн болгоод өгнө гэсэн итгэл найдварыг тээж хүүхдийнхээ төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөнө. Бодит байдал дээр энэ нь үр дүнгээ өгөхгүй өнөөдөртэй золгож байх шиг. Бухимдмаар, гомдмоор байгаа биз!!!

Бидний цөөхөн хэдэн Монголчуудын хувьд хүүхдийг багаас нь мөнгөөр бүхнийг хийж болдог, юуг ч худалдан авч болдог гэх сэтгэлгээ суулгахаас илүүтэйгээр эрдэм мэдлэг, номч хичээнгүй, хүнд тусархуу, хайр энэрэлтэй занг л өсвөр наснаас нь зааж сургамаар...

Бүрэн дунд боловсролыг хүүхэд яаж ийж байгаад л олоод авчихдаг гэж би хувьдаа боддог. Анхнаас нь хүүхдийг хичээл хийлгэх дуршлыг нь төрүүлж, суулгаж сургаж, түүнтэй том хүнтэй ярьж буй мэт ярилцаж, ирээдүйн зорилго, юунд хүрэх гэж байгаа, юу сонирхдог, юу хүсч мөрөөддөг болохыг нь сонсвол илүү амжилттай сурах болно. Мөрөөдөлд нь хүрэхэд шат болдог тийм л эцэг эх байх ёстой.  Энэ бол эцэг эхчүүдийн хамгийн чухал үүрэг юм. Тэрнээс багшид, өндөр төлбөртэй сургуульд найдах явдал тийм ч үр дүнтэй бишээ. Багш ганцхан таны хүүхэдтэй харьцахгүй шүү дээ.

Тиймээс сүүүлийн үед хэт туйлшралд ороод байгаа хувийн сургуулийг шүтэхээ зогсоо гэж хэлмээр байна. Төрүүлсэн хүүхэддээ бага ч гэсэн цаг гарга. Суурийг нь л зөв тавиад өгчих. Цаашаа тэр чинь хүн болно. Амьдрал гэх адал явдалтай хөлөг онгоцонд суун урсгал сөрөн таниас хамааралгүй амьдрах болно.

 

 Жич: Сүржин гарчиг өгч, зааж сургасан бол уучлаарай... Би ч гэсэн хүн болох гээд л...J

Сэтгэгдэл:


Том багагүй их л матер сонирхолтой болж байна даа.
Бичсэн: Ганхуяг Давааням цаг: 16:11, 2013-09-19 | Холбоос | |


zuv shuu huu. bugdiig tsag hugatsaa haruulna.
Бичсэн: amaahai76 цаг: 00:45, 2013-08-10 | Холбоос | |


болноо. turbold.tr@gmail.com майл бичнэ үү
Бичсэн: Turbold цаг: 20:58, 2013-08-07 | Холбоос | |


Сайн байна уу, блогийнхоо баннерийг солилцох уу? dlndolgion.blogspot.com сонирхоорой.
Бичсэн: D цаг: 20:51, 2013-08-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax