2012-02-03
Багшаа дурсахуй...
           Миний хүүхэд нас минь зундаа эмээгийндээ хөдөө очиж сайран хацарлан хонь хурга, ишиг эргүүлж, хүний өөрийн эмнэг догшин даагыг ээлж дараалан сургаж, ах нарын хурдан гэсэн морийг хорхойсон байж хонгоны арьсаа шалбартал унана. Намар нь хичээл эхлэхийн өмнөхөн сайртай хацрынхаа өнгийг өөрчлөхөөр албадан дуудуулан байж хүчээр гэртээ ирж, хичээлийн бэлтгэл ойр зуурын ганц нэг зүйлээ хангана (Зун ирэхдээ хурдан морь унаж олсон төгрөг, Тээлийн голынхоо хэдэн айлыг цагаан сараар хэсээгүйгээ далимдуулан орсон барьцаа хадгалан байж ээждээ өгч хичээлийн бэлтгэлээ өөрөө бараг хангачихдаг байж билээ. Өөрийгөө магтаж байгаа ч юм биш).

Өвөлд нь цанын бааз орж чаргаар гулгаж, ангийнхаа хөвгүүдтэй нийлэн “Эрчүүдийн тулаан”-нд хүч сорин мөсөн дээр өдөржин тоглож оройд нь сайран хацар биш улаан хацарласан амьтан ихэд өлсөж цангаснаа мэдрэн гэртээ дуу хадуулан орж ирдэг байж билээ. Айдаа миний хүүхэд нас ардын дуунд мөнхөрмөөр сайхан өнгөрсөн шүү.

 Дээрх зарим нэг зүйлийг бичсэний гол шалтгаан нь хүн болж төрөөд хүний зэрэгтэй явахын тулд бичиг үсэг мэдэж энэ бүхнийг сургасан хорвоогийн гэрэлт наран, хүн төрөлхтний сор болсон эрхэм багш нарынхаа тухай хичээнгүйлэн дурсахыг хүссэн юм.

 “Багшаа” гээд бичих, унших, дуудах нь хүртэл хүн бүхэнд нэг л сонсголонтой байдаг байх. Миний хувьд хүртэл яг л тийм байдаг.

 1. Анх би 8 настайдаа сургууль гэх гайхамшигт орон зайруу эргэлт буцалтгүй, өөрийн мэдэлгүй зорин орсон билээ. (Үнэндээ би хүссэндээ бус аав, ээж оруулсан байх)

 Сургуульд ороод 35 үсгээ мэдсэн 1-р ангийнхан чинь “ЦАГААН ТОЛГОЙ”-н баяраа хийж бөөн л хөл хөөрцөг болж ямар үсэг болохоо ч мэдэхгүй байж “би тийм үсэг болно” энэ тэр гэж тэрүүхэндээ ярилцана. Бодоод байхад өөрийгөө гайгүй сурдаг гэж дотроо боддог мань мэтийн гарууд нь тэрүүхэндээ “А” үсэг болох нууцхан хүсэлдээ автана. Аз дутаж би “А” лав болоогүй юм. Гэхдээ “Б” үсэг болсноо яах аргагүй санаж байна. “Б” үсэг болоод би “БИЧИГ НОМ СУРГАЖ БИЛГИЙН ХАРАА ОРУУЛСАН БАГШИЙНХАА ТУХАЙ БАЙН БАЙН ДУРСАЖ ЯВААРАЙ “Б” үсэг би байна” гэж хэлж билээ. Тиймээ бичиг ном сургаж билгийн хараа оруулсан багшийнхаа тухай байн байн дурсахгүй байхын аргагүй билээ.

Хүн бүхний хувьд хамгийн хүндтэй хүн бол БАГШ. Багш гэж байхгүй байсан бол бид ойд төөрсөн сармагчин луугаа адил орчлон хорвоогийн өнгө өнгийн гэрлийг мэдрэхгүй байсан бизээ.

Оюун ухаант хүн төрөлхтний хөгжлийн эхлэл нь багшаас үүдэлтэй гэж би заримдаа боддог. “А” үсэг, анхны зураасан татлаг сурснаас хүний оюун ухааны амьдрал эхэлдэг.

Надад анх “А” үсэг зааж билгийн хараа оруулсан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын бага ангийн багш Миний аавын анхны “А” үсэг, авга ахын минь анхны “А” үсгийг зааж сургасан ачит багш бол Цэрэнлхам билээ. Та л надад ачит багш нарыгаа байн байн дурсах ухааныг минь миний тархинд 1-р ангид байхад минь оруулсан гэж шавь нь ам бардам хэлж, бичиж чадна.

 2. Хүний амьдрал нэгэн хэвийн байдаггүйн адил миний амьдрал хүртэл өөрчлөгдөн сумын төвөөс нүүж манайх аймгийн төвийн айл болов. Он цаг улиран хөвөрсөөр би 6-р ангид орсон байлаа. 6-р анги хүртэл сурахдаа математикийн хичээлээсээ бага зэрэг хоцорч, үеийн нөхдөөсөө муухан сурдаг болсноо мэдрэх минь тэрээ. Учир нь аав, ээжийн шахалтаар нэгэн хувийн дунд сургуульд суралцаад хичээлээ хийхгүй дэвэн нисэх шувуу шиг тэнгэрт хэт хөөрчихсэн байжээ. Үүнийгээ харин ухамсарлан хуучин сургууль болох “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургууль, хуучин ангийн нөхөдтэйгээ ахин нийлсэн минь энэ билээ.

Хөөрхий би гэдэг хүн чинь ангийнхнаасаа хоцрогдчихсон байсан хэдий ч ангийн багш НЯМДАВАА-гийнхаа ачаар тун удалгүй үеийн нөхдөө гүйцсэн билээ. Хэрхэн гүйцсэн талаар бичихэд багш нэг өдөр ангид орж ирээд миний нэрийг дуудан “... шиг та нар хичээх хэрэгтэй ямар хоцрогдсон орж ирж байлаа. Одоо та нартай адил болсон байна” гэж билээ. Миний ичисныг яана. Үнэндээ би чинь юуных нь адилхан болох вэ дээ.

Гэхдээ тэрхүү гайхамшигтай үгийг сонсоод өөрөөсөө ичсэндээ ёстой бусдыгаа хурдан гүйцэж чадсан билээ. Тиймээ багш хүн гэдэг хүнийг хэрхэн яаж хичээл хийлгэхээ мэддэг ачтан билээ.

 3. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрөн хүссэн сургууль болох МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн босгыг алхан оровоо. Бас л бүх зүйл шинэ байсан.

Их сургуулийнхаа багш нарын намтар түүхийг бусад оюутнуудаас сонсоход өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрнө.

Хууль зүйн шинжлэх ухааны сор болсон эрдэмтэн багш нараар хичээл заалгана гэдэг бол миний хувьд болон хамт суралцаж байсан нөхдийн минь хувьд нэр төрийн хэрэг байсан.

Ёстой л нэг өөрийгөө дайчлах гэдэг зүйлийг их сургуульд ороод л сурсан даа. Их сургуулийн багш нар бол энэ ямар хүн бэ гэдгийг хараад л уншдаг байх гэж ихэвчлэн боддог.

ХЗС-д суралцаж эхлээд юу бичих, юуг хэрхэн яаж судлах тухайг мэдэж эхэлсэн. Эргээд их сургуулийнхаа багш нарын тухай эргэцүүлэхэд хамгийн их шаардлага тавьдаг, хатуу, цагаа яс бүртгэдэг, оюутнуудаа зүгээр суухын аргагүй их даалгавар өгдөг багшийг хүн мартаж чаддаггүй юм байна. Тэр багш нар энд ингээд бичиж байхад хүртэл тархинд төсөөлөгдөнө.

 

Хорвоо дэлхий хоосон чанартай гэж гэгээрэлд хүрсэн хүмүүс бичсэн байдаг юм билээ. Харин миний хувьд тэрхүү хоосон чанарын орон зайг бодит үнэн болгодог хүмүүс нь багш нар юм гэж хэлмээр байна.

2012.02.03

Сэтгэгдэл:


Сурагч насны гэгээн дурсамж бодогдуулсан сайхан нийтлэл байна шүү.Нийтлэлийг уншаад нээрээ би.......... гэдэг бодол яахын аргагүй төрж байна шүү.
Амжилт хүсье
Бичсэн: Зочин цаг: 20:30, 2016-12-13 | Холбоос | |


zochin
Jaahan bor huu bsan tom boljee Setgeld oir shan niitlel boljee amjilt husie
Бичсэн: Зочин цаг: 15:40, 2013-02-08 | Холбоос | |


onisiig tailj erdmiin uudiig neegch bagsh
bagsh dor morgomuu nom dor morgomuu gej saihan ug bii my nziin ene bagshaa gesen uhaan tsaashdiin harguid tani gerel gegee amjiltiin tani dardan zamiig neej ogoh bolno ih saihan bichjee amjilt
Бичсэн: dondogoo цаг: 19:04, 2013-02-01 | Холбоос | |


Анд: me too

Зочин: Хэлсэн гэдэгт чинь итгэж байна.

Зочин: Баярлалаа.

Дүүдээ: Баярлалаа. Таны сэтгэлд хүрсэн бол талархаж байнаа.

Амаахай76: Би ч гэсэн багштайгаа ярихгүй их удсан. Санан дурсаад л бичиж суух юм.

Ирээдүйн эмч: Дурсамжиндаа хөтлөгдөн урагшилдаг нь хүний жам байхаа. Баярлалаа.
Бичсэн: Turbold цаг: 01:16, 2012-03-05 | Холбоос | |


hooson chanariin oron zaig bodit vnen bolgodog hvmvs bol bagsh nar gdg ih taalagdlaa bagsh nariin udurt zoriulj bichsen bn shd :)bi bas bagshaa durschihlaa thks shn dursamj sergeej ugsund amjilt
Бичсэн: ireedvin emch (зочин) цаг: 04:16, 2012-02-19 | Холбоос | |


гоё бичлэг байна. гэснээс багштайгаа ярилгүй их уджээ. одоо нэг залгаадахъя байз
Бичсэн: amaahai76 цаг: 02:03, 2012-02-12 | Холбоос | |


bayr hurgye setgeld oirhon evteihn bichsen niitlel bn amjilt husye duu mini
Бичсэн: duudee (зочин) цаг: 17:16, 2012-02-06 | Холбоос | |


sn boljee amjilt гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 16:08, 2012-02-05 | Холбоос | |


Багшаа гэж...
Сайхан бичлэг болсон байна андаа баяр хүргэе. Би ч гэсэн үүнийг үе үеийн тэр сайхан бурхаддаа хэлмээр санагдаж байна даа. алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 17:22, 2012-02-03 | Холбоос | |


bagsh dor morgomui
Бичсэн: and цаг: 16:56, 2012-02-03 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 16:55, 2012-02-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax