Яагаад заавал энэ номыг унших ёстой гэж?

бичсэн: Turbold , 2012-08-30,16:10
 Их, дээд сургуульд элсэн суралцаж буй оюутнуудад бие даалт, курсын ажил, цаашлаад эрдэм шинжилгээний илтгэл, дипломын ажил хэрхэн бичих вэ гэсэн асуудлууд ихээхэн тулгардаг. Мөн түүнчлэн үйлдвэрлэлийн дадлагаа хэрхэн хийх, яаж хамгаалах, сургалтын тэтгэлгийг хаанаас ямар хэрхэн авах, хүссэн ажлын байраа чухам яаж олж авах тухай мэдээлэл, зөвлөгөө тэдэнд зайлшгүй хэрэгтэй болдог. Харин энэ талаарх арга зүй, заавар, зөвлөгөөг агуулсан гарын авлага, ном сурах бичиг нэн ховор байдаг билээ.

Иймээс Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад тохиолддог энэхүү бэрхшээлийг даван туулахад бага ч болов...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шувуу, Заан хоёр буюу орчлонгийн огтолцол

бичсэн: Turbold , 2012-04-16,21:27

Нэгэн шувуу байжээ. Тэрээр тэнгэрээр эрх дураараа дүүлэн нисч, хүрэхийг хүссэн газартаа саадгүй хүрч, түүнд санаа зовох зүйл огт байдаггүй байжээ. Ингэж эрх дураараа дүүлэн нисч, алсын хязгаар дахь аз жаргалыг мэдэрч, ёстой л нэг дураараа жиргэдэг байжээ. Харин нэгэн өдөр өөрийн энэхүү үйлдэлдээ дүгнэлт хийн цаг хугацаа хэрхэн өнгөрснийг эргэн хартал, хөөрхий шувуу энэ орчлонд бус цэлмэг тэнгэрт хамаг амьдралын дурсамжаа өнгөрүүлснээ мэджээ. Учрыг нь олох гэж хичээсэн боловч түүнд тэгэх шаардлага байсангүй ээ. Энэ бол түүнд оногдсон хувь тавилан...

Харин тэнгэрт дүүлэн нисч буй шувуунд дотроо...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ҮНЭН БОЛООД АМТГҮЙ НУЛИМС

бичсэн: Turbold , 2012-03-19,14:26

          Ажилдаа ирэх зуураа нэлээд хэдэн сарын өмнө уншсан номныхоо талаар эргэцүүлэн бодосны эцэст энэ талаар цухас бичихийг зорьлоо. Энэ тухай бичнэ гэж бодож байсан хэдий ч амжихгүй явсаар өдий хүрчээ. “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдгийн адилаар өнөөдөр нэг бичиж байна.

Энэхүү бодролын нэр нь “Үнэн болоод амтгүй нулимс” гэж нэрлэснийг уншигч та унших явцын дунд бага ч болов ойлгох бизээ.

 Миний уншсан ном бол сэтгүүлч Барбара Дэмикийн бичсэн Хойд Солонгосчуудын бодит амьдралаас сэдэвлэн бичсэн “Атаархах зүйл үгүй” ном билээ. Би энэ номыг яагаад унших болсон шалтгаан бол хү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Багшаа дурсахуй...

бичсэн: Turbold , 2012-02-03,16:35
           Миний хүүхэд нас минь зундаа эмээгийндээ хөдөө очиж сайран хацарлан хонь хурга, ишиг эргүүлж, хүний өөрийн эмнэг догшин даагыг ээлж дараалан сургаж, ах нарын хурдан гэсэн морийг хорхойсон байж хонгоны арьсаа шалбартал унана. Намар нь хичээл эхлэхийн өмнөхөн сайртай хацрынхаа өнгийг өөрчлөхөөр албадан дуудуулан байж хүчээр гэртээ ирж, хичээлийн бэлтгэл ойр зуурын ганц нэг зүйлээ хангана (Зун ирэхдээ хурдан морь унаж олсон төгрөг, Тээлийн голынхоо хэдэн айлыг цагаан сараар хэсээгүйгээ далимдуулан орсон барьцаа хадгалан байж ээждээ өгч хичээлийн бэлтгэлээ өөрөө бараг хангачихдаг байж б...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

2012 ОНД ДЭЛХИЙ СӨНӨХ ҮҮ?

бичсэн: Turbold , 2012-01-02,11:45
 (Эргэцүүлэмж)

Жич: Энэхүү нийтлэлийг 2 жилийн өмнө бичиж байсан. Бүр өөрийн бие даан гаргасан ЭХЛЭЛ номондоо оруулсан билээ. Харин энэ удаа өөрийн блог дээрээ оруулахыг хүслээ. Учир нь би энэ 2012 оныг ОНЬСОГО шиг он байх гэж бодож байгаа. Тиймээс та бүхэнтэй энэ талаар өөрийн үзэл бодлоо мөн хуваалцахыг хүслээ...

.................................................................................................................................

 Эзэн богд Чингис хаан одоогоос найман зуун жилийн тэртээд хүлэг морьд, хүчирхэг баатрууд, өөрийн омог, хүч чадал, оюун ухаанаараа дэлхий дахиныг донс...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

АННЕГИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛД

бичсэн: Turbold , 2011-12-14,12:56
                       


           Энэхүү тэмдэглэлийн дэвтрийг нээн бичиж буй өнөөдрийн мэндийг эрхэм хүндэт утга уран зохиол, түүх судлаач, уянга яруу сэтгэгч, муу муухай байдалтай үл дасан зохицогч, агуу мөрөөдөгч Анне Франк чиний гэгээн дурсгалд зориулан бичиж байгаадаа туйлын баяртай байна. 

Тэмдэглэлийн дэвтэрт ямар гайхалтай зүйлийг тэмдэглэн үлдээж болдогийг өөрийн чинь өдрийн тэмдэглэлээс уншаад гайхан биширч, ухааран ойлгож авснаа тэмдэглэхэд үнэнхүү бахдалтай гайхширлыг төрүүлнэм.

Энэ бүхнийг бичиж буй хатуу улаан хавтастай тэмдэглэлийн дэвтэр бол өчүүхэн миний анхны бие даасан “Эхл...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ИНЭЭМСЭГЛЭЛ – Хүлцэл өчихийн ОРШИЛ

бичсэн: Turbold , 2011-12-06,12:56
 Элдвийг бичих хүсэл минь толгойд түм түмээрээ эргэлдэж, ээдрээтэй, инээдтэй, эгдүүтэй, адармаатай, этгээд, хачирхалтайг, хайрламаар зүйлүүд бодогдох юм. Түүнийгээ харин тэвчээртэй гэгч нь цаасан дээр буулгах багахан цаг хугацаа л надад олдохгүй урсана..........

Нэг зүйлийг тодруулахад: 2010 оны онцлох 10 үйл явдлын нэгэнд зүй ёсоор орж байсан “БЛОГ” бичдэг болсон маань өөрийн www.twitter.com/turbold7 хуудсыг нээснээр  арай өөр болж, 140 тэмдэгтэд багтаан бичил блог хөтлөх болжээ. Гэвч би энэхүү өөрийн үзэл бодлын www.turbold.blogmn.net  БЛОГОО үхмэл, уйтгартай, хүн уншдаггүй, хэлэлцүүлэг өрн...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant
idiomatic-dormant