2011-03-08
Бурханы бүтээлд сэтгэлийн бэлэг барих нь

Өнөөдөр ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Эмэгтэй хүний хувьд энэ хорвоод хүн болж төрсөндөө баярлах нэгэн өдөр нь. Харин эрчүүдийн хувьд эрхэмсэг нандин ээж, энэрэлт хайрт эхнэр, гоо үзэсгэлэнт охин үрсээ (нууцхан сэтгэлдээ боддог эмэгтэйгээ) хайрлан баярлуулах өдөр нь байх.

Энэ өдрийг аав бид хоёр ээж, хоёр эмэгтэй дүүг маань бяцхан баярлуулдаг өдөр. Тийм ч их баярлуулаад сүүдтэй юм болохгүй ээ хэхэ. Гэхдээ л манай гурван эмэгтэй тэрүүхэндээ баярлаад байдаг шиг санагддаг юм. Манай аавын хэлдэгээр бол аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандан баярлуулах нь хамгийн том бэлэг гэж үздэг хүндээ. Өглөөнөөс орой болтол харин манай гурван эмэгтэй гэрийн ажил энэ тэр бараг хийхгүй, бид хоёр аль болох хийлгэхгүй байхыг хичээдэг ухаантай юм. Аав өглөө босоод гал тогооны өрөөрүү Төрөөг дагуулаад ороод л хоол энэ тэр хийгээд бужигнуулж өгнө дөө.  Би ч бас аавыг дагаж тэрүүхэндээ намираад л гэрийн ажил, хоолыг хамт хийлцнээ.

Тэгээд аав бид хоёр гэрээ хувааж сайхан цэвэрлэчихээд, гарынхаа хоолыг хийж өгөөд л баярлуулдаг. (Нууцхан хэлэхэд аав санаанд ормооргүй сайхан хоол хийдгийг нь яана).

Их сургуульд ороод гэрээсээ холдосноос хойш тэгэж баярлуулсангүй ээ. Харин өглөө аавтай ярихад уламжлалаа даган ээж, дүү хоёрыг хөөрхөн баярлуулах аргаа олцон байх шиг байна лээ.

Миний хувьд энд хамт байгаа эмэгтэй дүүгээ баярлуулах гэж хичээмэр аядсан. Сэтгэлээрээ баярлуулна ш дээ. Ход ход.

Тэгэхээр энэ өдрийг бол хамгийн ойр байгаа эмэгтэй хүндээ чин сэтгэлээсээ баяр хүргэж, хайрлах нь чухал юм шиг байгаан. Эмэгтэй хүнийг ямар эрхэмсэг, энэ орчлон хорвоод хосгүй мөнхөд хайрлагдаж явах ёстой хүн гэдгийг нь сануулах нэгэн өдөр гэж миний хувьд боддог юм.

Тэрнээс биш үнэтэй бэлэг авч өгөхдөө гол нь бус байхаа. Сэтгэлийн л их хайрыг өгөх нь чухал бизээ. Эмэгтэй хүн бол биднийг төрүүлсэн бурхад шүү дээ.

Гэрэл гэгээ цацруулсан бурхан нь эмэгтэй хүн

Гэрэлт энэ орчлонгийн амилсан  ертөнц нь эмэгтэй хүн

Гэрт дотроо хайр бүүвэйлсэн энэрэлт сэтгэл нь эмэгтэй хүн

Гэнэн томоогүй эрчүүдийн зүрхийг шархлуулсан эрдэнэ нь эмэгтэй хүн

Сэтгэгдэл:


ааа би ч бас бие болоод эд материалаар гэрийнхнийгээ... Сэтгэлээрээ бол майр олон хүн баярлуулсийшд хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 16:12, 2011-03-09 | Холбоос | |


hehe: Гэнэн томоогүй ээ. ход ход

Зочин: Хэхэ

Амаахай: Баярлалаа. ирмэх

Зочин: Юу нь хөөрхөн байгаан. баярлах
Бичсэн: Turbold цаг: 15:28, 2011-03-09 | Холбоос | |


huurhuniin
Бичсэн: Зочин цаг: 09:41, 2011-03-09 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: amaahai76 цаг: 21:36, 2011-03-08 | Холбоос | |


ярзайтал инээх huurhun yum aa, unuudur ch gsn chin setgeleesee bayarluulsan udur n bgaa bhdaa hehe. алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 19:43, 2011-03-08 | Холбоос | |


hehe unen yum bichdeg zaluu shooo
bas erchuud genen tomoogui te
Бичсэн: hehe (зочин) цаг: 18:48, 2011-03-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax