МОНГОЛ ХҮН ХАЛУУН ЦУСТАЙ...

бичсэн: Turbold , 2010-11-25,17:58

Төрийн далбаанаасаа адис аваад омогшдог Монголчууд

Түмэн эрсийн цус асгаруулж, ялсан Монголчууд

Тусгаар голомтоо бусдад алдахгүй гэж амь хайргүй тэмцсэн Монголчууд

Түүхийн алтан шастирт тод үсгээр бичигдсэн Монголчууд

Түүх соёл, бахархал, бахдалын өлгий нь Монголчууд

Түмэн зууныг элээсэн хүн төрөлхтний түүчээ нь явсан Монголчууд

Туурга тусгаар гал голомтондоо эзэн суусан Монголчууд

Тусгаар тогтнож, мандан бадрах хувьтай Монголчууд

Хэзээ ч унтрашгүй гал зүрх Монгол хүнд бий

Хэнээс ч дутахгүй хатан зориг Монгол хүнд бий

Хэний ч өмнө бардам загнах омог Монгол хүнд бий

Хэзээ ч бөхөхг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нууц задарсан түүх

бичсэн: Turbold , 2010-11-17,11:40

За нээх сүрхий нэртэй юм бичих гэж байна. Үүнийг бичмээр санагдаад гар захтнаад болохгүй юм. Бүр бичихгүй байя гэсэн ч цаанаасаа л бич гээд байгаа юм шиг бичих зүйл өөрөө ундраад л байхын. Ход ход...

Өнгөрсөн 2010.11.12-нд МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Оюутны Зөвлөлөөс 1-4 курсын оюутнуудад зориулан ахлах ангийн гурван оюутнаар лекц уншуулах ажлыг зохион байгуулсан юм. Энэ лекц их өвөрмөц онцлогтой болсон. Юу нь онцлогтой гэхээр оюутан оюутандаа өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж, хэрхэн оюутны тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдах боломж, эрдэм шинжилгээний илтгэл, курсын ажил, бие даал...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зүгээр л зад шүүмжил. Би хүлээж авна

бичсэн: Turbold , 2010-11-01,10:29

Аливаа зүйлийг эргэцүүлэн бодоод зөв хийсэн юм шиг өөрт санагддаг хэдий ч бусдын нүдээр харахад арай л өөрөөр байхыг үгүйсгэхгүй. Тиймээс худалдаанд гараад удаагүй байгаа “Эхлэл” номынхоо Эрдэм шинжилгээний илтгэлүүдээ шүүмжлүүлэхээр зориг шулуудлаа. Энэ саналыг минь дэмжиж сайшаан хүлээн авсан бүх хүмүүст баярлалаа.

Шүүмжлүүлж байж урагшлана гэж хүмүүс ярьцгаадаг шүү дээ. Тиймээ би шүүмжлүүлэхээр шийдлээ. Хацар халуу дүүгээд л, дотоод ертөнцөд гал төнөөд л, арай ч дээ ийм юм бичээд яахав дээ гэтлээ шүүмжлүүлмээр байна. Намайг зад шүүмжлээч. Хариуд нь би өөрт чинь гар утас, MP4 тоглуулагч, F...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өглөөний хүн байх тухай

бичсэн: Turbold , 2010-10-29,16:46

Саяхан доктор, профессор Т.Мөнхжаргал багштай сургууль дээр тараад мэндийг нь мэдээд бага зэрэг ярилцав. Багш ч шавь бидэндээ сургаал үгээ хайрлаж байна. Надтай хамт манай сургуулийг өнгөрсөн хавар төгссөн Анар бид хоёр байсан юм. Багш та нар залуу улсууд их зүйлийг сурч мэдэх хэрэгтэй. Одоо сурч мэдэх зүйлд анхаарлаа төвлөрүүлэх. Тэгээд бас өглөө эрт босох хэрэгтэй гээд өглөө эрт босохын ач тусын талаар жишээн дээр тулгуурлан зарим нэг зүйлийг ярьж өгсөн юм.

Энэ блогыг хөтлөгч миний хувьд өглөө эрт босохын ач тусыг мэддэг байсан хэдий ч багшийн яриаг анхааралтай сонсоод бүр эрт босох хэрэгт...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Түүх өгүүлээд “Эхлэл” номоо худалдаанд гаргалаа

бичсэн: Turbold , 2010-10-25,15:25

Дуншиж дуншиж “ЭХЛЭЛ” нэртэй ном минь хэвлэлтнээс нэг гарч дуусах шив. Айдаа бас л чанга байна шүү зарим нэг хүмүүс хүний ажлыг бага зэрэг салгардуулаад л.

Гэхдээ зүгээрээ тоохгүй шүү дээ. Болох ёстой юм болдог жамаараа болж байгаа байлгүй дээ. Ход ход.

Би энэ номыг бичих болсон талаар багахан түүхийг энд бичмээр санагдчихлаа.  

Өнгөрсөн 2009 оны өвөл 12 сарын дундуур гэнэт гэртээ зөв зүгээр байж байгаад гаднаас юм оруулж ирчихээд, удалгүй маш хүнд хагалгаанд орсон юмдаа. Юуны гэдгийг нь бичээд яахав. Ямар ч байсан үхээд босч ирсэн дээ. Тэр хагалгааны дараа амьдрал гэдэг энэ гайхамшигтай ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сэтгэл эмзэглэж байгаа ч би юу хийж чадах юм бэ?

бичсэн: Turbold , 2010-10-21,14:35

Энэ талаар маш их бодлоо. Тэгээд бас бичих эсэх талаар нилээд их эргэлзэв. Гэхдээ л бичихээр шийдлээ.

Өнгөрсөн зун “Ногоон давалгаа” клубынхэнтэйгээ байгаль орчны талаарх сургалтыг хүүхдийн хоёр зусланд амжилттай зохион байгуулсан.

Анхны сургалтыг ОУ-ын “Найрамдал” төвд хийгээд нилээд урам зоригтой, илтгэл найдвар, хүсэл эрмэлзэл дүүрэн цаашид энэ чиглэлээрээ сургалтаа үргэлжлүүлэхээр болсон юм. Сургалтанд “Найрамдал” зусланд амарч байгаа хүүхдүүд маш идэвхитэй оролцож, нилээд төлөвшиж байгаа байрын зүйл хүүхдүүдэд ажиглагдсан бөгөөд тэднээр бахархаж байлаа. Найрамдал дээр сургалт маань э...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цөм цохь... ямар хамаатай юм

бичсэн: Turbold , 2010-10-15,17:28

Сүүлийн үед энэ ажил, амьдрал нэг л сонин байх чинь. Нэг юм хийе гээд суух гэхээр өөр хийх юм гарч ирээд тогтвортой суулгахгүй, саатаараад  байхын. Төлөвлөгөөний дагуу явахгүй болохоор дургүй хүрэх шиг. Гэхдээ надаас шалтгаалахгүйгээр болоод байгаа юмыг би яалтай ч билээ. Яалтай билээ гээд зүгээр суугаад баймааргүй бас. Иймэрхүү байдлуудаас болоод амьдрал сонин байгаад байгаан байхгүй юу. Ход ход.

Бодоод үзэхээр нэг хэвийн тал руугаа ороод байгаа ч юм шиг. Арай ч дээ ийм байдалд өөрийгөө оруулж байгаа би гэдэг мөн ч арчаагүй эр юмаа. Нэг хэвийн байна гэдэг бол хүн хөгжихгүй, урагшлахгүй...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог