2010-10-15
Цөм цохь... ямар хамаатай юм

Сүүлийн үед энэ ажил, амьдрал нэг л сонин байх чинь. Нэг юм хийе гээд суух гэхээр өөр хийх юм гарч ирээд тогтвортой суулгахгүй, саатаараад  байхын. Төлөвлөгөөний дагуу явахгүй болохоор дургүй хүрэх шиг. Гэхдээ надаас шалтгаалахгүйгээр болоод байгаа юмыг би яалтай ч билээ. Яалтай билээ гээд зүгээр суугаад баймааргүй бас. Иймэрхүү байдлуудаас болоод амьдрал сонин байгаад байгаан байхгүй юу. Ход ход.

Бодоод үзэхээр нэг хэвийн тал руугаа ороод байгаа ч юм шиг. Арай ч дээ ийм байдалд өөрийгөө оруулж байгаа би гэдэг мөн ч арчаагүй эр юмаа. Нэг хэвийн байна гэдэг бол хүн хөгжихгүй, урагшлахгүй зүгээр нэг байрандаа байдгаараа л байж байна. Би ийм байхыг хүсээд байгаа юм байхдаа. Хүсээгүй болоод бас энэ зүйлийн талаар эргэцүүлж суугаа биз хөөрхий.

Энэ нэг хэвийн нууцлагдмал зүйлсийг эвдэн цөм цохихын тулд өөртөө өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодлоо. Өөрчлөлт нь зөвхөн уншиж байгаа танаас бус зөвхөн энэ талаар эргэцүүлж өөрчлөлт хийх гэж байгаа хүнээс л шалтгаалах болчихоод байна.

Уул нь надаас эрч хүч ундардаг гэж битүүхэндээ өөрийгөө зоригжуулдаг юм. Гэтэл тэр ундардаг эрч хүч нь хаашаа явчихсан юм бүү мэд зүгээр л нэг хэвийн юу ч хийхгүй, юу ч бичихгүй л өдөр хоногийг өнгөрүүлээд л. Нөгөө нэг гал халуун эрч хүч, мөхөшгүй хатан зориг нь надаас ингээд унхиагүй байгаад байгаа болохоор нисэн одох гээд байгаа ч юм шиг санагдаад л. Уучлаарай хатан зориг, халуухан эрч хүч минь би чамайгаа алдмааргүй байна. Алдахгүйн тулд том амлахыг бас хүсэхгүй байна. Их амлалт итгэлийг буруулдаг гэсэн үг байдаг болохоор өөртөө дэндүү их зүйлийг амлахыг хүсэхгүйг хичээнэ.

Зүгээр л өөрийгөө одоо арай өөрөөр харах гээд оролдохыг хүснэм. Яаж гэдэг нь ямар ч байсан бодолд хургасаар л байгааг нуугаад юу хийхэв... Нэг хэвийн энэ муухай зүйлийг өнөөдрөөс эхэлж цөм цохилоо, ямар хамаатай юм.

Би хий хоосон зүйл мөрөөдөхгүйгээр урдах юмаа л бичихийг хүсэж байна. Бичнэ гэдэг бол миний одоогоор надад маш их аз жаргал, баяр баясал өгч байгаа гайхамшигтай зүйл билээ.

Өөрчлөлт гэдэг чинь өөрийнхөө хийдэг зүйлийг хийгээд түүнээсээ нээх гоё мэдрэмж авахыг хэлдэг юм байна ш дээ. Сүүлийн үед нэг хачин байсан нь би юу ч бичихгүй зүгээр суугаад байсантай холбоотой юм байна. Бичиж байж л цөм цохих аргаа олноо гэж. Ход ход

Сэтгэгдэл:


Nice
Tsum tsohi goe vg bn. Bas hod hod gj ineeh n ih huurhun yum kk.
Бичсэн: Me (зочин) цаг: 16:03, 2010-10-22 | Холбоос | |


Зүгээрээ андаа. Чи бид хоёр байнга л ингэж марзагнадаг биздээ. Хаяа ингэхгүй бол муухай ш дээ. Мань нь бас муухай зан гаргасан. Уучлаарай.
Бичсэн: Turbold цаг: 15:14, 2010-10-19 | Холбоос | |


Sorry
Андаа уурлуулсанд уучлаарай... Бодоод байх нь би жаахан муухай зан гаргасан ч юм шиг. Тэгээд өөрийгөө буруутгах гэхээр чи бас таагүй ааш гаргасан ч юм шиг... Цөм цөм цохь, цөмөртөл нь цохь, Нам нам цохь, навсайтал нь цохь!!! тэврэлт
Бичсэн: beckhs (зочин) цаг: 14:54, 2010-10-19 | Холбоос | |


hi
tand ene iodriin mend tom tsohi ymar hamaatai ym vnheer tohirson shan vg bna. bi ch taniig tsom tsom tsohiood garaad zalhuural uitgar yu l bdag ter muu bvgdiig yalna gdgt itgej bna. hvn hvniig biosh hvn uuriiguu l yalj baij chadwal say l ter shildeg ni bldg gdg shv dee
za amjilt tsom tsoh гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 11:01, 2010-10-19 | Холбоос | |


Баярлалаа. Цаашдаа энэ тал дээр сайн анхаарах болноо. Хүн хэлэхээс мал чичихээс гэдэг ш дээ. Үнэтэй зөвлөгөө өгсөнд дахин баярлалаа.
Бичсэн: Turbold цаг: 14:34, 2010-10-18 | Холбоос | |


hi
hudulmurch zaluu bn da. ulam hicheegeerei. chini niitleluudig unshij uzlee yr n dajgui bolson bn gehde har yarianii uguude joohn hyzgaarlaj bsn n dr bh gej bodloo mini huwid..
Бичсэн: hi (зочин) цаг: 13:17, 2010-10-18 | Холбоос | |


hod hod geegui shu ярзайтал инээх
Бичсэн: MAR2 цаг: 12:21, 2010-10-18 | Холбоос | |


баярлалаа.
Бичсэн: Turbold цаг: 21:37, 2010-10-15 | Холбоос | |


чи өөрлөлтийг хүсэж байгаа бол яг одоо л эхлээрэй. Би ч жингээ хасаад их баяртай байгаашд
Бичсэн: dadido цаг: 21:18, 2010-10-15 | Холбоос | |


Хүнд хамгийн ихээр тусалж чаддаг, хамгаас гайхамшигт мэдрэмжийг төрүүлдэг нь тэр хүн өөрөө гэдэг шүү дээ... нам цохиод унагахгүй юу дөө залуу минь хэхэ! гоё шүү
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 21:17, 2010-10-15 | Холбоос | |


Их амлалт итгэлийг буруулдаг . ENE OBTSGUI UG BNA. 2LAA YG IJIL BDALD ORCHIJ raised eyebrow
Бичсэн: upshot_gp цаг: 20:38, 2010-10-15 | Холбоос | |


Дурлаагүй ээ.
Харин өөрийгөө жоохон юм хийлгэхгүй бол юу ч хийхгүй байнаа. Тэгээд цөм цохихоор шийдлээ. ход ход
Бичсэн: Turbold цаг: 18:37, 2010-10-15 | Холбоос | |


Заримдаа ийм сонин өдрүүд таарахаар ингээд "цөм" санаа зоригоор давах болдог шүү. nerd
Бичсэн: Цагаан хараацай цаг: 18:31, 2010-10-15 | Холбоос | |


дурлацынмуу ирмэх
Бичсэн: amanjinka цаг: 18:00, 2010-10-15 | Холбоос | |


tolovlogoog zorchih gej gargadiim shig bailee

zgr zgr
Бичсэн: Зэрэглээ цаг: 17:48, 2010-10-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax