Миний бахархал
Тэнгэрт тэтгэгдэж
Газарт адислагдсан
Монгол эх орон минь миний бахархал
Эргэх дөрвөн цагийн аясанд
Энэ насаар минь амьдруулж буй
Эх дэлхий миний бахархал
Тэнхээт хүлгийн нуруун дээрээс
Тив дэлхийг эзэгнэсэн
Эзэн богд Чингис миний бахархал
Заяа буяныг минь даадаг
Замбуу нутгийн шүтээн
Богд Очирваань хайрхан миний бурхан
Хуртай, хурдтай, хүчтэй, цэцтэй
Хувьсгалын наадам миний бахархал
Эрх чөлөө, эв нэгдэл, энх тайвныг тунхагласан
Ардчилсан хувьсгал миний бахархал
Эрхэт төрийн тулгуур багана
Эрдэнийн шигтгээтэй соёмбо үсэг миний бахархал
Эрт эдүгээд хуучраагүй
Эгэл Монголын минь түүх миний бахархал
Эрдэм төгс, эгэл даруу
Энгүү мэргэд миний бахархал
Энэ дэлхийд төрөхөд хүйг минь дарсан
Эрдэний чулуу миний бахархал
Эцгийн хайр
Эхийн сүүгээ амирлуулсан
Эрхлүүлж, хүмүүжүүлж, сургамжилсан
Эцэг эх та хоёр минь миний бахархал
Эрийн хийморь сэргээсэн
Эрдэнэт ган турайтан
Энгүү хурдан хүлэг миний бахархал
Эрэлхэг монголын төрийн дуулал, далбааг
Энэ дэлхийд мандуулсан
Олимп, тив, дэлхийн алдартнууд миний бахархал
Арлын орныг хүч тэнхээ, бяр чадлаараа донсолгож
Ард түмэн, элгэн саднаа баясгасан
Асашёорюү Дагвадорж миний бахархал
А үсэг анхлан зааж
Амьдарлын ухаанд сургасан
Ачит багш минь миний бахархал
Алдаа оноог дэнсэлж
Андын ариун холбоотой
Ахан дүүс шиг ижилсэн дассан
Анд чи миний бахархал
Хоёрхон утсаар дэлхийг хөглөсөн
Хосгүй яруу морин хуур миний бахархал
Энэ хорвоод төрөхөд минь
Эх барьж авсан эмч та миний бахархал
Энэрэл хайр
Энх тунх амьдар минь миний бахархал
Ээлжлэн солигдох дөрвөн улиралд
Энхийн манаанд зогссон эр цэргүүд миний бахархал
Ийм сайхан бурхад чуулсан бахархлын дунд
Эр хүн шиг явах жаргал хаа байна.