2010-08-20
“Галзуу фанат”-ын буянаар Шагчид амьдарч байна

Өчигдөр найзтайгаа хошин шог үзэж, ойрд инээгээгүйгээрэй инээх юм болоод Соёлын төв өргөөний билетийн кассыг үдийн цайны цагаар зорин очивоо. Тэгсэн өнөөдрийн билет дууссан гурван давхарт алсаас л үзэх тасалбар байна гэсэн хариултыг Кассчин эгч хээв нэг инээмсэглэсэн хариулах нь тэрээ. Аргагүй ш дээ. Өнөөдрийн зарах билетээ 13 цаг гэхэд зараад дуусцан хүн чинь. Харин хэнд зарсан бол!!!!!!!!!!!!!!!!!!!

Гурван давхараас үзье гэхээр бид хоёрын хоёулангийн хараа муу, холоос тэглээ ч үзэхэд ямар ч сонирхолгүй байх байх гэж бодоод өнөөдөртөө үзэхээ болихоос гээд гарах гэтэл нэг эгч хажуугаас эгчид нь өнөөдрийн тоглолтын урдуур суудлууд байна ш дээ гэдэг байгаа. За авъя... “хэд гэж байгаан гээд асуутал” 10000 төгрөг гэж байнаа. Поох энд чинь тоглолтын билетийн үнэ 6500 гэж байна ш дээ. Та арай ч дээ гээд хэлээд хаячихав. Тэгсэн эгч авахаа болих л үгүй юу гэсэн эхэмсэг зан гаргаад цаашаа яваад өгөв. Заавал энэ эгчээс авах албатай юмуу гэж бодоод өөр нэг эмээгээс асуутал бүр 12000 гэдэг байгаа. Заза Монголд бол шагчин гарууд бол үнэхээр цайрцан, бас амьдарч чадаж байгаа юм байна гэж бодоод урдуур гайгүй шиг суудал хэдээр нь ч хамаагүй олж үзье гээд нэг ахаас хоёр билет ........ төгрөгөөр авлаа ш дээ.

Тэнд бол шагчин гаруудын сүлжээ үүсээд удаж байгаа юм билээ. Бүр бугласан идээ шиг. Өөрөөс нь аваагүй хүнийхээ араас бүр элс хүртэл цацаж байгааг нь хараад айх, эмээх сэтгэгдэл төрсөн шүү. Арай миний араас тэр эгч цацаагүй байгаа даа. Бурхан минь...

Ийм байдал арай байж болохгүй байхаа.

Харин нэг зүйлийг бодсон юм. Хэрвээ чи тоглолт үзэх гэж байгаа бол 2-3 хоногийн өмнө тоглолтын билет авах хэрэгтэй гэдгээ ойлгосон. Гэтэл 2-3 хоногийн өмнөх билетийг ядаж байхад зардаггүй юм байна лээ. Тэгэхээр ГАЛЗУУ ФАНАТУУД бид чинь албан ёсны үнэтэй тасалбараар нь галзуу тоглолт үзэж чадахгүй болж байгаа юм билээ. Ихэнх хүн л шагчидаас билет авч байгаа харагдсан.  

Мөн Үйлдвэрчиний соёлын төв ордонд тоглож байгаа “Шинэ-Үе” хамтлагийн тоглолтын билет бас ийм л байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэд бүр нэгнийгээ одоо  Үйлдвэрчиний соёлын төв ордон явъя гэж байх чинь лээ.

За энэ ч яахав. Харин “ГАЛЗУУ ФАНАТ” тоглолт бол үнэхээр гоё тоглолт байна лээ шүү. Үзэхэд үнэн кайфтай. Тэр БАТАА бол элэг хөшөөж орхиж байна лээ. ХАХА.  Тоглолтын талаар энд дэлгэрэнгүй бичихийг хүсээгүй болно. Та шагийн билет авалгүй шиг ГАЛЗУУ ФАНАТ-ийг үзээд Кайф аваарай.

Шагчин гарууд шаглаад их ашиг олохыг хүсье. Монголд наадахыг чинь зохицуулах хууль байгаа ч та нар шиг Шагчид хуулийг гууль болгож байгаад инээд хүрч байна. Та нарт наад мөнгө чинь хоол болохыг чин сэтгэлээсээ хүсье.

Шагчиддаа баярлалаа гоё тоглолт үзүүлж, КАЙФ өгсөнд чинь...   

Сэтгэгдэл:


hicheeliig zugeer file-aar avaarai
Бичсэн: Turbold цаг: 02:30, 2010-09-25 | Холбоос | |


tand bnuu
tand liberty setguuliin dugaaruud bnuu neeree tanii blognii hicheel gsn heseg hna bgan be тормолзох
Бичсэн: entimema (зочин) цаг: 21:41, 2010-09-24 | Холбоос | |


Харин тиймээ. Тэгэж үзэхээр үзсэн болж байгаа юм чинь. хэхэ. Одоо Нэг драмын жүжиг шаглаж үзнэ дээ. Гэхдээ шагчидтай Монгол улс тэмцээд эхэлсэн гэж зурагтаар гарч байна лээ.
Бичсэн: Turbold цаг: 21:32, 2010-09-16 | Холбоос | |


hey
Dajgui bichsen bna, ugasa l chagaar avch uzheer buur kaiftai bgazde ярзайтал инээх ... X tuts bol hamgiin shildeg ni
Бичсэн: Зочин цаг: 19:26, 2010-09-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax