2010-08-24
Ардын багш Б.Чимид багшийн өрөөнөөс инээмсэглэл тодруулан гарсан нь:


Өчигдөр 2010.08.23-ны өдөр дадлагаа хийгээл сууж байтал Хууль Зүйн Үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Ардын багш Б.Чимид багш Эрдэм шинжилгээний сектороор ороод ажилчдын ажлаа ямаршуухан хийж байгаа байр байдлыг нэг ажигласхийгээд гараад явав. Багш амарч байгаад ажилдаа орж байгаа нь энэ бололтой.

Дадлагын оюутан би бээр анхныхаа номыг гайгүйхэн шиг юм гаргачих санаатай л нооргийг нь ойрын өдрүүдэд хүмүүст үзүүлэн санал, шүүмж авахыг ихэд хүсэн мэрийх нь тэрээ. Тэгээд харин толгойд гэнэт нэг бодол төрөх нь Чимид багш миний номыг үзээд юу гэх бол гэж бодоод өрөө рүү нь орохоор зориг шулуудав.

Туслахад нь багш байна уу? гэсэн чинь Байна. Би нэг уулзаад юм асуух гэсэн юмаа хэлээд өгөөч гэсэн чинь: Өөрөө зөвшөөрөл аваад ороод уулзчих гэлээ. Тэгсэн л харин зүрхний цохилт түг түг хийгээд хурдан цохилоод ирдэг байгаа. Орж болох уу? гэж зөвшөөрөл аваад ортол багш сонин уншаад сууж байнаа.  Хажууд нь очих гэхээр нэг л сүрдэх, бахарах зэрэгцэв. Аргагүй юм шүү дээ Монголын шинэ Үндсэн Хуулийг эх барьж авсан, Монголын Улсын Хууль Зүйн шинжлэх ухааны салбарт түүний оруулсан хувь нэмрийг үнэлэхийн аргагүй тийм их зүйлийг бүтээсэн хүний өрөөнд орж байгаадаа баярлах, сандрах хоёр бас л зэрэгцэв.

Багшид учир шалтгаанаа хэлсэн чинь завгүй, амжихгүй ажил ихтэй гэв. Тэгэхээр нь толгой гуйдаалган гарах гэтэл багш алив юу ч гэсэн нэг хараад үзье. Тэгээд нилээд эргүүлж, тойруулж, зарим хуудсан дээр анхааралтайгаар тогтуун уншиж эхэллээ шүү. Тэгэснээ за их л судалгаа хийсэн бололтой.

Хүү минь ном гаргах бол яахав байж болно. Дараа нь юу болохыг нь сайн бодох хэрэгтэй дээ гэв. Тэгэснээ энгэрийн халааснаасаа үзгээ гаргаж аваад энэнд чинь нэг гар хүрчих үү? гэлээ. Болно болно тэг тэг гэв. Багш зарим нэг зүйлийг нь дараад, өөрөө гараараа бичээд засаж эхлэв. Нилээн удаан уншиж, засчихаад за иймэрхүү байвал зүгээр байх гээд номыг минь өгөв.

Тэгээд бас “Эхлэл” гэдэг чинь их зүгээр нэр байна гэж урам хайрлав. “Хүсэл бол жигүүр, жигүүр даль ургаваас хөөрөн нисч болдгийг яриан дундаа хэлэв. Миний хувьд анхныхаа бүтээлд энэ агуу хүнээр засвар хийлгэсэндээ ихэд бэлэгшээж байна.

Толгой гуйдаалган гарах гэж байсан миний хувьд баяр бахдалын оч харваж, улам ихийг хийх хүсэлдээ автан өрөөнөөс нь инээмсэглэл тодруулан гаран ширээндээ сууж эрдэмтэн багшийнхаа зассан зүйлсийг нь чадан ядан хөрвүүлэн бичиж эхэлсэн билээ.

Агуу бүхэн энгийн гэдгийн нэг жишээ бол Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Ардын багш Чимид багш болой.


Сэтгэгдэл:


Сэтгэгдлийг устгасан: Turbold хэзээ: 2013-3-22
Бичсэн: Зочин цаг: 09:42, 2012-08-23 | Холбоос | |


tanil
dajgui blog bn aa. ulam sain hutluurei, bas nom gargasand baer hurgii
Бичсэн: Зочин (зочин) цаг: 17:15, 2010-10-25 | Холбоос | |


Аан мөн мөн. Би бас МУИС-ХЗС төгссөн. Одоо хуульч болох гээд л явж байна даа ах нь smug
Бичсэн: Чойрын Хүү цаг: 15:17, 2010-09-09 | Холбоос | |


аз хийморьтой л юм байна.
Бичсэн: dadido цаг: 13:23, 2010-09-09 | Холбоос | |


МУИС-ХЗС ш дээ.одоо төгсөх гээл дадлагаа хийгээл байна.
Бичсэн: Turbold цаг: 12:00, 2010-09-09 | Холбоос | |


Эрхзүйч болон боловсорч буй оюутан минь аль сургуулийнх бэ. Арай миний төгссөн сургуулийн дүү биш биз
Бичсэн: Чойрын Хүү цаг: 18:02, 2010-09-08 | Холбоос | |


amjilt,hicheegeerei баярлах
Бичсэн: olyylaa цаг: 20:34, 2010-08-27 | Холбоос | |


Баярлалаа.
Бичсэн: Turbold цаг: 20:20, 2010-08-27 | Холбоос | |


Төрөө сайн байна шүү чи. Их аятайхан юм бичиж. Авьяас байна. аМЖИЛТ ХҮСЬЕ
Бичсэн: Зочин цаг: 10:18, 2010-08-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax