2010-09-10
Хоцрогдол...

Шувууд цонхон доор жиргээд нэг л сайхан зүйл болох гэж байгааг надад сануулах шиг. Ямар сайхан зүйл болохыг нь би таашгүй. Гэхдээ л сэтгэл санаа нэг л өөдрөг, аливаа зүйлийг хийчихмээр санагдаад л.

Нэг зүйлийг эргэцүүлэн бодоход Дэвшил гэдэг бол миний зүг хөтөлж байгаа, уртаас  урт дугуйрсан шат юм шиг санагдах юм.

Би хараахан уншиж чаддаггүй байв. Үеийн хүүхдүүдээсээ харьцангуй хоцрогдолтой байлаа. Яагаад гэхээр 1-р ангид дөнгөж орсон намайг Улаанбаатар хотруу  ахын хуриманд аав, ээж маань том толгой гарган авч явснаас болоод үсгээ мэдэхгүй уншиж чадахгүй үеийн нөхдөө гүйцэхгүй их л зовсон доо.

Гэхдээ л үеийн нөхдөөсөө сүүлд уншиж сурсан хэдий ч тэр үед надад өөрийн гэсэн номтой болох хүслээр аль хэдийн өвчилсөн байлаа. Тэр хүслээ биелүүлэхийг ихэд хүсэмжилдэг, мөрөөддөг, төсөөлдөг, бичихийг оролддогсон. Энэ хүсэл, санаа минь 14 жилийн дараа биелэгдэх байсныг би таагаагүй өдий хүрчээ.

Сургуульд ороод үсэг хальт мульт мэддэг болоод анх уншиж байсан ном минь их гоё зурагтай байсныг харин санаж байна. Тэр үлгэрийн ном байлаа. Номыг аваад үнэрлэж, тэмтэрч, төдий л болгоомжтой бишээр, урьдаас төсөөлж байснаараа шажигнуулан нээж, хэрэгтэй хуудсыг гаргаж байсан санагдана. Одоо ингээд бодоход ном л толинд туссан ертөнц, эцэс төгсгөлгүй олон хэлбэртэй, урдаас таашгүй уужим хорвоо шиг гайхамшигтай зүйл гэдгийг бага зэрэг ухаарах шиг.

Сайхан зүйл гэдэг сайхан зүйлийг хэлнэ гэж логикийн алдаатай өгүүлбэр бичиж байгааг минь уучлаарай. Гэхдээ л ном бол ертөнцийн цаадах ертөнцийг харах цонхноос тунгалаг тийм гайхамшигтай зүйл гэдэгт эргэлзэхгүй байна. Номонд хүний сэтгэл шингэдэг. Номонд хүний ухаан шингэдэг. Номонд хүний хайр бас шингэдэг.

Уншиж чаддаггүй, бусдаас хоцрогдолтой, эвгүй байдалд орж ичэж байсан тэр үе минь намайг хурцалж,  бусдын доор орж болохгүй юмаа гэдгийг минь илтгэж байсан хоцордолтойгоор уншиж сурсан хүүхэд нас чамд баярлалаа.

Сэтгэгдэл:


Баярлалаа. Хичээх болноо.
Бичсэн: Turbold цаг: 14:27, 2010-11-03 | Холбоос | |


ene ercheeree yawaad bdiim shvvdee turuu ирмэх
Бичсэн: dahial bi (зочин) цаг: 13:43, 2010-11-03 | Холбоос | |


nice blog bnoooo. chi ih mundag yumaaa тормолзох ирмэх applause
Бичсэн: bi (зочин) цаг: 13:42, 2010-11-03 | Холбоос | |


Өөх ямар гоё юм бэ. Тэгвэл ч эрт уншиж сурсан юм байна ш дээ.
Бичсэн: Turbold цаг: 22:17, 2010-09-10 | Холбоос | |


Хоцроно гэдэг бас нэгэн дэвшил. Чи гүйцэж түрүүлэхийн тулд урд яваагаасаа илүү хурд гаргах хэрэгтэй нь мэдээж. Миний хувьд цэцэрлэгт байхдаа ээжийн дүү эмээ хоёрынхоо буянаар Р.Чойномын "Сүмтэй будрын чулуу", С.Пүрэвийн "Зүрхний хилэн" гэсэн хоёр сайхан нандин номноос үсэг холбож, үг нийлүүлж сурсан хөөн. Одоо хүртэл тэр хоёр номоо нандигнан хайрлаж, умшиж, бас тэр дундаас амьдралдаа жаахан ухаан нэмж явдаг даа.
Бичсэн: Чойрын Хүү цаг: 20:40, 2010-09-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax