Бороо зөөлөн зөөлөн шиврэх сайхан
Бодол болон цонхруу ширтэх сайхан
Бодлогоширсон сэтгэлээ баясгаад
Борооны дуслыг үе үе харах сайхан
Сэм сэм сэтгэлээ чагнах сайхан
Чимээгүй цонхоор харах сайхан
Чамайг бодоод зогсох сайхан
Чиний тухай эргэцүүлэх сайхан
Үе үе инээх нь сайхан
Үүлэн чөлөөгөөр нар гарах нь сайхан
Үерхэж дассан түүнийгээ санах сайхан
Үргэлж түүнийг дурсах сайхан
Хээр хөдөө унтах сайхан
Хэн нэгнийг зүүдлээд сэрэх сайхан
Хээв нэг адуу тургилах сайхан
Хэн гэдгээ төсөөлөх сайхан
Аялалаар явах сайхан
Аавтайгаа анд явах сайхан
Адуу манаад хээр унтах сайхан
Аргалд явсан ээжийгээ санах сайхан
Хаг хаг инээх сайхан
Хажууд найзууд дэмжих нь сайхан
Харин тэнд хоол буцлах сайхан
Халбагадаад идэх сайхан
Ход ход хөхрөлдөх сайхан
Холоос найз ирэх сайхан
Ховрын юм уух нь сайхан
Хоноод маргааш нь шартах сайхан
Унтаад сэрэх сайхан
Уур хүрэхгүй мишээх нь сайхан
Инээд алдан сэрэх сайхан
Инээж босоод идэх сайхан